Интернэтийн асар хурдацтай хөгжил, түүнд тулгуурласан өдрөөс өдөрт нэмэгдэн буй олон төрлийн үйлчилгээтэй зэрэгцэн цахим гэмт хэргийн аюул занал ихэсэж байна. Хэн нэгнээс ирснийг мэдэхгүй захидлыг нээх, мессенжерт ирсэн зураг үзэх, эзэн нь тодорхойгүй дуудлага авах зэрэг биднээс шалтгаалсан хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс улбаалан цахим төрлийн гэм хэргийн хохирогчид байнга нэмэгдэх болсон.
Байгууллагын цахим мэдээлэл нь маш үнэ цэнэтэй өмч болсон өнөөгийн үед түүнийг халдлагаас хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах явдал нь бизнесийн чухал асуудлуудын нэг болж байна. Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор манай компани "Аюулгүй байдлын багц" үйлчилгээг харилцагчдад санал болгож байгаа юм.
Манай улсад өнөөдрийг хүртэл уламжлалт “break/fix” буюу “эвдрэхэд нь засах” аргыг ашиглан дийлэнх байгууллага ажилладаг. “Break/fix” гэдэг нь таны мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн асуудал гарсан үед л хариу үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. Хэзээ юм эвдэрч зогсонон тэр үед л түүнийг засна гэсэн үг.
“Break/fix” загвар нь мэдээллийн технологийн асуудал хэдий их байх тусам төдий чинээ зардал, цаг хугацаа шаардагддаг. Таны асуудлын үндсэн шалтгааныг олж мэдэх нь үйлчилгээ үзүүлэгчийн ашиг сонирхол биш. Үнэн хэрэгтээ тэд дахин давтагдах асуудлыг үнэн зөв оношлох, шийдлийг танилцуулах туршлага, цаг хугацаагүй байдагтай ч холбоотой.
Текпрос ХХК нь үүний оронд сүүлийн үед дэлхий дахинд тренд болоод байгаа системийн болон хэрэглээний засвар үйлчилгээг тогтмол хийж, сар бүр тогтмол төлбөртэйгөөр 8/5 тусламжийн үйлчилгээг үзүүлэн таны мэдээллийн технологийн зардлыг багасгах, үйл ажиллагааны тасалдлыг бага байлгах боломжтой юм.
Мэдээллийн технологийн удирдах үйлчилгээний давуу талаас дурдвал:
Хамгийн бага сул зогсолт
8/5 цагийн тусламж үйлчилгээ
Кибер аюулгүй байдлын дэвшилтэт хамгаалалтууд
Сүлжээний болон системийн байнгын хяналт
Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ
Тогтмол програм хангамжийн шинэчлэлтүүд
Өөр олон давуу талуудыг агуулсан байдаг.
Одоогоор яг энэ чиглэлээр дагнасан үйлчилгээ үзүүлэгч ховор байх шиг байна. Цаашид зах зээлийн шаардлагаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид төрөн гарах нь дамжиггүй. Гол нь танд ямар үйлчилгээ үгүйлэгдэж байна, ямар нь дутагдаж байгаа гэдгээ сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдаачнаас би ямар бараа авмаар байгаа гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй юм.
Мөн тухайн үйлчилгээ үзүүлэгчийн туршлага, чадвар юу юунаас чухал.
Үйлчилгээний үнэ ерөнхийдөө ямар багц сонгох, үйлчилгээнд хамаарагдах сервер, төхөөрөмж, компьютерын тоо хэмжээнээс хамаарч өөр байна. Өөрөө хэлбэл яг ижил үйлчилгээ сонгосон хэрэглэгчдийн үйлчилгээний сар бүрийн төлбөр нь өөр өөр байх боломжтой гэсэн үг юм.