НҮҮР ҮЙЛЧИЛГЭЭ БИДНИЙ ТУХАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД ҮНИЙН САНАЛ АВАХ
Таны технологийн урт хугацааны түнш

Технологийн шийдлээр таны бизнесийн өсөлтийг хурдасгана

Мэдээллийн технологийн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдал, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны шийдлүүдийг нэг цэгээс

Бид зөвхөн үйлчилгээ нийлүүлэгч бус — таны багийн нэг хэсэг болж, итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэлийг эрхэмлэдэг

25+Жилийн туршлага
20+Харилцагч байгууллага
8/5Тасралтгүй дэмжлэг
Манай үйлчилгээнүүд

Бизнесийн хэрэгцээнд нийцсэн цогц шийдэл

Мэдээллийн технологийн удирдах үйлчилгээ (MSP)

Зайнаас үзүүлэх үйлчилгээ, Helpdesk, сервер болон сүлжээний менежмент

Мэдээллийн аюулгүй байдал ба хянан нийцүүлэлт

ISO27001:2022 аудит, PCI DSS нэвтрүүлэлт, кибер эрсдэлийн иж бүрэн үнэлгээ

Дижитал шилжилт

Вэбсайт, вэб болон мобайл аппликейшн, ERP, CRM системийн хөгжүүлэлт

Хиймэл оюун ухааны шийдлүүд

AI Chatbot, AI Assistant болон байгууллагын ухаалаг автоматжуулалт

Албан ёсны програм хангамжийн лиценз

Bitdefender кибер хамгаалалт болон Microsoft 365 албан ёсны лиценз

Танай бизнест аль шийдэл тохирохыг мэдэхгүй байна уу?

Бид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хэрэгцээнд тань нийцсэн шийдлийг санал болгоно

Зөвлөгөө авах
Бидний тухай

ТЕХНОЛОГИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШЛЭЛ

Бид байгууллагуудад мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны шийдлүүдийг нийлүүлж бизнесийн бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг

25+ жилийн салбарын туршлага бүхий мэргэжлийн баг
ISO 27001, PCI DSS зэрэг олон улсын стандартын туршлага
Итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэл

ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ

Дэлхий дахинд трэнд болж байгаа "МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДАХ ҮЙЛЧИЛГЭЭ"-г эх орондоо нутагшуулж, чадварлаг боловсон хүчний дутагдлыг нөхөх, компанийн хөгжилд технологиос шалтгаалах сөрөг нөлөөллийг арилгахын төлөө бид ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Бид өөрсдийн зорилгод тууштай байж харилцагч байгууллагуудын нэг хэсэг нь болсноор харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж, тэдний хүсэл зорилгод нийцсэн технологийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө чармайх болно.

Гүйцэтгэсэн ажлууд

Бодит үр дүн авчирсан төслүүд

Хөгжүүлэлт, MSP үйлчилгээ болон кибер хамгаалалтын чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээс

Хөгжүүлэлт · CRM

Борлуулалт & харилцагчийн удирдлагын CRM систем

Санхүүгийн байгууллага (ББСБ)

Зээлийн хүсэлт, харилцагчийн мэдээлэл, борлуулалтын pipeline болон ажилтны гүйцэтгэлийг нэг дороос удирддаг захиалгат CRM системийг бүрэн хөгжүүлж, дотоод системтэй нь холбон нэвтрүүлсэн.

ReactNode.jsPostgreSQLREST API
-45%Боловсруулах хугацаа
100%Цахим бүртгэл
Хөгжүүлэлт · Web App

Онлайн үйлчилгээний веб аппликейшн

Хөрөнгө оруулалтын компани

Хэрэглэгчийн бүртгэл, гүйлгээний хяналт, тайлан болон админ удирдлагын самбар бүхий аюулгүй, өндөр ачаалал даах веб аппликейшнийг загвараас эхлээд хэрэгжүүлэлт хүртэл бүтээж байршуулсан.

Next.js.NET APIMS SQLAzure
99.9%Тогтвортой ажиллагаа
10K+Идэвхтэй хэрэглэгч
Үйлчилгээ · MSP

Сервер, сүлжээний нэгдсэн MSP үйлчилгээ

Олон улсын төслийн нэгж / Ложистикийн компани

Серверийн 24/7 мониторинг, Helpdesk дэмжлэг, нөөцлөлт болон аюулгүй байдлын нэгдсэн удирдлагыг гэрээгээр хариуцаж, IT-ийн тасралтгүй найдвартай ажиллагааг олон жил тогтвортой хангаж байна.

ZabbixWindows/Linux ServerVeeam BackupITIL v4
7+ жилТасралтгүй гэрээ
24/7Мониторинг
Аюулгүй байдал · Bitdefender

Bitdefender GravityZone кибер хамгаалалт нэвтрүүлэлт

Банк бус санхүүгийн байгууллага

Бүх ажлын станц, серверийг хамарсан Bitdefender GravityZone эндпойнт хамгаалалтыг суурилуулж, нэгдсэн консолоос бодлого тохируулан, ажилтнуудад сургалт зөвлөгөө өгч амжилттай нэвтрүүлсэн.

Bitdefender GravityZoneEDREndpoint Security
100%Төхөөрөмж хамрагдалт
0Халдварын тохиолдол
Харилцагчдын сэтгэгдлээс

Бидэнд итгэл хүлээлгэсэн байгууллагууд

Манай АХБ-ны "ХАА, хөдөөгийн хөгжлийг дэмжих" төслийн нэгж сүүлийн 7 жилийн хугацаанд IT-ийн холбоотой ажлуудыг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа ба энэ нь зардлын хувьд хэмнэлттэй, гүйцэтгэлийн чанар сайн, хурдан шуурхай үйлчилгээг авах сайн талтай байдаг. Өнөөдрийг хүртэл үйлчилгээний доголдол гараагүй хэвийн явж байна.

Ж
Ж. ТүвшинсанааТөслийн удирдагч, ADB

Бид хэдийгээр өөрсдөө технологийн үйлчилгээ үзүүлдэг хэдий ч зарим тохиолдолд харилцагчдад үзүүлэх шаардлагатай МТ үйлчилгээг мэргэжлийн багтай гэрээгээр гүйцэтгэх нь цаг хугацаа, хүний нөөцийн хувьд маш амар байдаг. Текпрос ХХК-ийн үйлчилгээнд сэтгэл хангалуун явдаг.

Б
Б. МягмарсүрэнГүйцэтгэх захирал, Жинэт ХХК

Төлбөрийн картын Олон улсын аюулгүй байдлын PCI DSS стандартыг нэвтрүүлэх, хамгаалах ажилд тус компаниас зөвлөх үйлчилгээ авсан ба сүүлийн 2 жилд амжилттай хамгаалж үйл ажиллагаагаа явуулж байна. Стандарт нэвтрүүлэхэд туршлагатай хамт олонтой ажиллахад амар байсан.

Б
Б. ОтгонбаатарГүйцэтгэх захирал, Гэрэгэ ПОС

Манай улсад хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа хэдий ч мэргэжлийн програм хангамжын нийлүүлэлт дутагдалтай байна. Гадны зах зээлээс худалдан авахад өндөр үнэтэйгээс гадна өөрсдийн хэрэгцээнд тааруулж нутагшуулахад хүндрэлтэй байдаг. Иймд манай компани өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон програм хангамжыг боломжын үнэ ханшаар захиалан хийлгэсэн ба энэ нь үйл ажиллагаатай маань бүрэн нийцэж маш амар болсон. Танай хамт олонд баярлалаа.

Х
Х. Маргад-ЭрдэнэГүйцэтгэх захирал, UAF

Манай байгууллага Bitdefender Gravityzone аюулгүй байдлын хамгаалалтын програмыг нэвтрүүлсэн ба тус компани нь суурилуулалт, нэвтрүүлэлтийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхээс гадна бидэнд сургалт зөвөлгөөг хандсан тухай бүрт чин сэтгэлээсээ үйлчилж байсанд талархаж байна.

В
ВанчигмааГүйцэтгэх захирал, Нэмэх төгрөг ББСБ

Манай байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй Microsoft 365 болон Bitdefender системүүдийн лиценз хяналт, үүлэн дэд бүтцийг нэгдсэн удирдлагаар хангах MSP үйлчилгээ нь бидний цаг хугацаа, зардлыг маш их хэмнэж байна.

Н
Н. АмаржаргалГүйцэтгэх захирал
Түгээмэл асуултууд

Асуувал хариулъя

MSP (Managed Service Provider) нь танай байгуулагын Мэдээллийн технологийн дэд бүтцийг гэрээний үндсэн дээр хариуцан удирддаг үйлчилгээ юм. 24/7 сервер, сүлжээний мониторинг, Helpdesk дэмжлэг, нөөцлөлт, аюулгүй байдлын удирдлага, патч шинэчлэл зэргийг хамарна. Ингэснээр та дотооддоо Мэдээллийн технологийн баг байгуулах зардлыг хэмнэх юм.

Байгууллагын хэмжээ, бэлэн байдлаас хамаарч ерөнхийдөө 2–6 сар үргэлжилдэг. Бид эхлээд Зөрүүгийн шинжилгээ/Gap Analysis хийж одоогийн түвшинг үнэлээд, тодорхой хугацааны төлөвлөгөө гаргаж танилцуулдаг.

Тийм. Managed үйлчилгээний хүрээнд 24/7 мониторинг болон дэмжлэг үзүүлдэг. Гэрээний түвшнээс хамаарч хариу өгөх хугацааны баталгаа (SLA) тогтоон, чухал доголдолд шуурхай хариу үйлдэл үзүүлнэ.

Төслийн цар хүрээнээс хамаарна. Энгийн вэбсайт 2–4 долоо хоног, дунд хэмжээний вэб аппликейшн 1–3 сар, ERP/CRM зэрэг том систем 3–9 сар хүртэл хугацаа шаардаж болно. Бид ажлын хүрээ, хуваарийг эхэнд нь тодорхой тохиролцдог.

Болно. Бид API интеграцийн тусламжтайгаар танай одоо ашиглаж буй нягтлан, төлбөр, агуулах эсвэл бусад системтэй өгөгдөл солилцох холболтыг хийдэг. Ингэснээр давхардсан гар ажиллагаа арилж, мэдээлэл нэг эх сурвалжтай болно.

Бид эрэлт хэрэгцээний үнэлгээ хийж, жижиг pilot туршилтаар эхэлдэг. Үр дүн нь батлагдсаны дараа танай системд аюулгүйгээр нэгтгэж, ажилтнуудад сургалт явуулна. Энэ үе шаттай арга эрсдэлийг бууруулж, хэмжээ тэлэх боломжийг олгодог.

Та зөвхөн албан ёсны, баталгаат лиценз авахаас гадна суурилуулалт, тохиргоо, нэгдсэн удирдлага, шинэчлэлийн дэмжлэгийг нэг дороос авна. Бид лицензийн дуусах хугацааг хянаж, зардлыг оновчтой болгож өгдөг.

Доорх холбоо барих маягтыг бөглөх эсвэл info@techpros.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Манай баг танай хэрэгцээг тодруулж, ихэвчлэн 1 ажлын өдөрт багтаан тохирсон үнийн санал хүргүүлнэ.

Тэгэлгүй яахав. Манай үйлчилгээ нь яг ийм байгууллагуудад хамгийн их тохирно. Бид танай бүх МТ хэрэгцээг гадны мэргэжлийн багаар хариуцаж, жижиг бизнест ч хүртээмжтэй, уян хатан багцыг санал болгодог.

Бид нууцлалын гэрээ (NDA) байгуулж, хандалтын эрхийг хамгийн бага шаардлагатай түвшинд тогтоодог. Үйл ажиллагаа нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандарт (ISO 27001)-ын зарчимд тулгуурладаг бөгөөд таны дата зөвхөн зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглагдана.

Холбоо барих

Үнийн санал болон зөвлөгөө авах

Манай баг танай хэрэгцээг тодруулж, ихэвчлэн 1 ажлын өдөрт багтаан тохирсон үнийн санал хүргүүлнэ.

Холбоо барих утас+976-94497979
Имэйл хаягinfo@techpros.mn
Албан ёсны хаягСити Tауэр, 8-р давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Ажлын цагийн хуваарьДаваа - Баасан: 09:00 - 18:00

Хүсэлт илгээх

Дараах мэдээллийг бөглөнө үү.

Таны мэдээлэл нууцлалтай хадгалагдана · Ихэвчлэн 1 ажлын өдөрт хариу өгнө