ISO/IEC 27001 менежментийн тогтолцооны баталгаажуулалт
Текпрос ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог (МАБМТ) ISO/IEC 27001:2022 стандартын дагуу гуравдагч талын хараат бус аудитаар үнэлж баталгаажуулна. Энэ хуудсанд баталгаажуулалтын үйл явц, нөхцөл, шударга байдлын бодлого, гомдол, маргаан шийдвэрлэх журмыг нийтэлсэн.
Баталгаажуулалтын үйл явц
Баталгаажуулалтын мөчлөг 3 жил. Анхдагч аудит хоёр шаттай бөгөөд гэрчилгээ олгосны дараа жил бүр магадлах хяналтын аудит хийнэ.
- Өргөдөл, дүн шинжилгээБайгууллага өргөдлийн маягт бөглөж ирүүлнэ. Бид хамрах хүрээ, ажилтны тоо, байршил, шударга байдлын эрсдэлд дүн шинжилгээ хийж, аудитын хугацааг ISO/IEC 27006-1, IAF MD 5-ын дагуу тооцоолон үнийн санал, гэрээг хүргүүлнэ.
- Гэрээ байгуулахБаталгаажуулалтын гэрээ, нууцын гэрээнд гарын үсэг зурсны дараа аудитыг төлөвлөнө. Аудитын төлөвлөгөө, багийн бүрэлдэхүүнийг урьдчилан хүргүүлэх бөгөөд үйлчлүүлэгч үндэслэлтэйгээр татгалзаж болно.
- 1-р шатны аудитМАБМТ-ны баримт бичиг, хамрах хүрээ, эрсдэлийн үнэлгээ, хэрэглэх байдлын мэдэгдэл (SoA), 2-р шатанд бэлэн эсэхийг үнэлнэ.
- 2-р шатны аудитМАБМТ-ны хэрэгжилт, үр нөлөөг газар дээр нь ярилцлага, ажиглалт, бүртгэлийн шалгалтаар үнэлнэ.
- Үл тохирлын залруулгаТом үл тохирлыг 2-р шатны аудитаас хойш 6 сарын дотор залруулж, бид залруулгын үр нөлөөг баталгаажуулна.
- Баталгаажуулалтын шийдвэрАудитад оролцоогүй, томилогдсон шийдвэр гаргагч шийдвэрийг гаргана. Гэрчилгээ олгосон өдрөөс хойш 3 жил хүчинтэй.
- Магадлах хяналтын аудитЖил бүр, эхнийхийг 2-р шатны аудитын сүүлийн өдрөөс хойш 12 сарын дотор хийнэ.
- Давтан баталгаажуулалтГэрчилгээний хугацаа дуусахаас өмнө давтан баталгаажуулалтын аудит хийж, шийдвэр гаргана.
Баталгаажуулалтыг олгох, хадгалах, өөрчлөх нөхцөл
Олгох
Стандартын бүх шаардлага хэрэгжиж, том үл тохирол залруулагдсан, гэрээний үүрэг биелсэн тохиолдолд.
Хадгалах
Магадлах хяналтын аудитаар тохирол хадгалагдаж буй нь нотлогдсон тохиолдолд.
Хамрах хүрээг өргөтгөх, багасгах
Үйлчлүүлэгчийн хүсэлт ба аудитын үр дүнгээр, эсвэл хамрах хүрээний хэсэгт тууштай, ноцтой үл тохирол гарсан тохиолдолд.
Түдгэлзүүлэх
Ноцтой буюу тууштай үл тохирол, магадлах хяналтын аудитыг хийлгээгүй, тэмдгийг буруу хэрэглэсэн, эсвэл үйлчлүүлэгч сайн дураар хүссэн тохиолдолд. Хугацаа 6 сараас хэтрэхгүй.
Хүчингүй болгох
Түдгэлзүүлсэн шалтгааныг тогтоосон хугацаанд арилгаагүй, эсвэл гэрээ цуцлагдсан тохиолдолд.
Шударга байдлын бодлого
Текпрос ХХК-ийн удирдлага баталгаажуулалтын үйл ажиллагааг шударга, хараат бус явуулах үүрэг амлалт гаргасан. Баталгаажуулалтын шийдвэрийг зөвхөн аудитын нотолгоонд үндэслэн гаргаж, арилжааны, санхүүгийн болон бусад дарамтыг зөвшөөрөхгүй.
- Бид менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ, баталгаажуулсан үйлчлүүлэгчийн дотоод аудитыг гүйцэтгэхгүй.
- Баталгаажуулалтыг бүтээгдэхүүн (GRC, RMM г.м.) болон бусад үйлчилгээтэй хамтатган, хөнгөлөлттэй багцаар санал болгохгүй. Эдгээрийг худалдан авсан нь баталгаажуулалтыг хялбар, хурдан болгохгүй.
- Мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг баталгаажуулалтаас тусдаа гэрээгээр гүйцэтгэх бөгөөд сүүлийн 2 жилд эдгээр үйлчилгээг авсан байгууллагад баталгаажуулалт хийхгүй.
- Сүүлийн 2 жилд тухайн үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөн, эсвэл түүнд ажиллаж байсан аудиторыг уг аудитад оролцуулахгүй.
- Шударга байдлын эрсдэлийг тогтмол тодорхойлж, хараат бус Шударга байдлын хорооны хяналтад оруулна.
Нууцлал
Баталгаажуулалтын явцад олж авсан бүх мэдээллийг нууцалж, хуулиар заасан эсвэл үйлчлүүлэгч бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй. Хуулийн шаардлагаар мэдээлэл гаргах бол хуулиар хориглоогүй тохиолдолд үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэнэ.
Олон нийтэд зөвхөн дараах мэдээллийг нээлттэй болгоно: баталгаажсан байгууллагын нэр, стандарт, хамрах хүрээ, байршил, гэрчилгээний дугаар, хүчинтэй хугацаа, төлөв.
Гэрчилгээ ба баталгаажуулалтын тэмдэг хэрэглэх
- Баталгаажуулалтыг зөвхөн гэрчилгээнд заасан хамрах хүрээнд эш татна.
- Тэмдгийг бүтээгдэхүүн, сав баглаа боодол дээр, мөн лабораторийн сорилт, шалгалт тохируулга, хяналтын тайлан, гэрчилгээнд хэрэглэхгүй.
- Гэрчилгээг хуулбарлан бусдад өгөхдөө бүхэлд нь өгнө.
- Түдгэлзүүлсэн, хүчингүй болсон, эсвэл хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулалтыг эш татсан бүх сурталчилгааг зогсооно.
Гомдол, маргаан шийдвэрлэх журам
Аливаа этгээд баталгаажуулалтын үйл ажиллагаа болон баталгаажсан үйлчлүүлэгчийн талаар гомдол гаргах, үйлчлүүлэгч баталгаажуулалтын шийдвэрийн талаар маргаан гаргах эрхтэй.
- Хүлээн авахГомдол, маргааныг info@techpros.cc хаягаар эсвэл албан бичгээр хүлээн авч бүртгэнэ. Хүлээн авснаа ажлын 3 өдрийн дотор мэдэгдэнэ.
- Хамаарлыг тогтоохГомдол нь манай баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой эсэхийг тогтоож, баталгаажсан үйлчлүүлэгчийн тухай гомдлыг тухайн үйлчлүүлэгчид зохих хугацаанд хүргүүлнэ.
- СудлахТухайн асуудалд оролцоогүй, хараат бус ажилтан шаардлагатай мэдээллийг цуглуулж, нотолгоог шалгана.
- Шийдвэрлэх, мэдэгдэхГомдлыг 30, маргааныг 45 хоногийн дотор шийдвэрлэж, явцыг тогтмол мэдээлнэ. Шийдвэрийг өмнө нь оролцоогүй этгээд гаргах буюу хянаж батлаад, эцсийн албан мэдэгдлийг бичгээр хүргүүлнэ.
Маргааныг баталгаажуулалтын шийдвэрийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гаргана. Гомдол, маргаан гаргасны төлөө ялгаварлан гадуурхах аливаа арга хэмжээ авахгүй. Гомдлын агуулга, гомдол гаргагчийг олон нийтэд ил болгох эсэхийг талууд харилцан тохиролцоно.
Гэрчилгээний хүчинтэй байдлыг шалгах
Гэрчилгээний дугаараар info@techpros.cc хаягаар хүсэлт гаргавал байгууллагын нэр, стандарт, хамрах хүрээ, байршил, гэрчилгээний төлвийг (хүчинтэй / түдгэлзсэн / хүчингүй) мэдээлнэ.
| Гэрчилгээ № | Байгууллага | Стандарт | Хамрах хүрээ, байршил | Төлөв |
|---|---|---|---|---|
| — | Одоогоор олгосон гэрчилгээ байхгүй. | |||
Холбоо барих
Хаяг
Текпрос ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити Тауэр, 9-р давхар, 903 тоот
Имэйл
Утас
Эх баримт: TP-QM-01-W01 Олон нийтэд нээлттэй мэдээлэл · Шинэчилсэн: 2026-11-04