Techpros MSP
Холбоо барих +976 94497979
Холбоо барих +976 94497979

Advanced Security Services

Аюулгүй байдлын өргөтгөсөн үйлчилгээ

Байгууллагууд төгсгөлийн төхөөрөмжүүдийг хамгаалалтын арга хэрэгсэл ашигласнаар аюул занал бүрэн арилсан гэж үздэг нь учир дутагдалтай юм. Учир нь тухайн аюул заналыг идэвхгүй хэлбэрт оруулсан үйлдэл болохоос бүрэн устаагүй байдаг. Өөрөөр хэлбэл боломж гарахад хор хөнөөл дахин учруулах боломжтой гэсэн үг юм.
EDR - Endpoint Detection and Response арга хэрэгсэл нь тухайн аюул заналыг танихаас гадна эсрэг үйлдэл үзүүлж бүрэн устгах үйл явцыг хэрэгжүүлдэг аюулгүй байдлын нэмэлт давхарга юм.
SOC - Security Operations Center үйлчилгээ нь 24x7 буюу байнгын хяналтыг хийдэг аюулгүй байдлын мэргэжлийн мэргэжилтэнгүүд /Security Analyst/ бүхий баг ажиллаж аюлугүй байдлын халдлагыг цаг тухайд нь илрүүлж эсрэг үйлдэл үзүүлэх зорилготой юм.
Бид таны аюулгүй байдлын энэ чухал цоорхойг нөхөж, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн байнгын ажиллагаатай багийн тусламжтайгаар болзошгүй аюулыг судлах, дүн шинжилгээ хийх, ослын тайланг гаргах үйл явцуудыг гүйцэтгэснээр кибер аюулыг арилгахад тусална.
Манай улсад одоогоор томоохон банк санхүүгийн байгууллагууд, үүрэн болон интернэт үйлчилгээ үзүүлэгчид нь энэхүү нэгжийг дэргэдээ ажиллуулж аюулгүй байдлаа хангаж байдаг.

image

Services Offered

image

Түгээмэл асуултууд

Манай улсад өнөөдрийг хүртэл уламжлалт “break/fix” буюу “эвдрэхэд нь засах” аргыг ашиглан дийлэнх байгууллага ажилладаг. “Break/fix” гэдэг нь таны мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн асуудал гарсан үед л хариу үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. Хэзээ юм эвдэрч зогсонон тэр үед л түүнийг засна гэсэн үг.

“Break/fix” загвар нь мэдээллийн технологийн асуудал хэдий их байх тусам төдий чинээ зардал, цаг хугацаа шаардагддаг. Таны асуудлын үндсэн шалтгааныг олж мэдэх нь үйлчилгээ үзүүлэгчийн ашиг сонирхол биш. Үнэн хэрэгтээ тэд дахин давтагдах асуудлыг үнэн зөв оношлох, шийдлийг танилцуулах туршлага, цаг хугацаагүй байдагтай ч холбоотой.

Текпрос ХХК нь үүний оронд сүүлийн үед дэлхий дахинд тренд болоод байгаа системийн болон хэрэглээний засвар үйлчилгээг тогтмол хийж, сар бүр тогтмол төлбөртэйгөөр 8/5 тусламжийн үйлчилгээг үзүүлэн таны мэдээллийн технологийн зардлыг багасгах, үйл ажиллагааны тасалдлыг бага байлгах боломжтой юм.

02. MSP үйлчилгээний ач холбогдол нь юу вэ?

Мэдээллийн технологийн удирдах үйлчилгээний давуу талаас дурдвал:
Хамгийн бага сул зогсолт
8/5 цагийн тусламж үйлчилгээ
Кибер аюулгүй байдлын дэвшилтэт хамгаалалтууд
Сүлжээний болон системийн байнгын хяналт
Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ
Тогтмол програм хангамжийн шинэчлэлтүүд
Өөр олон давуу талуудыг агуулсан байдаг.

Одоогоор яг энэ чиглэлээр дагнасан үйлчилгээ үзүүлэгч ховор байх шиг байна. Цаашид зах зээлийн шаардлагаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид төрөн гарах нь дамжиггүй. Гол нь танд ямар үйлчилгээ үгүйлэгдэж байна, ямар нь дутагдаж байгаа гэдгээ сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдаачнаас би ямар бараа авмаар байгаа гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй юм.
Мөн тухайн үйлчилгээ үзүүлэгчийн туршлага, чадвар юу юунаас чухал.

Үйлчилгээний үнэ ерөнхийдөө ямар багц сонгох, үйлчилгээнд хамаарагдах сервер, төхөөрөмж, компьютерын тоо хэмжээнээс хамаарч өөр байна. Өөрөө хэлбэл яг ижил үйлчилгээ сонгосон хэрэглэгчдийн үйлчилгээний сар бүрийн төлбөр нь өөр өөр байх боломжтой гэсэн үг юм.

Манай үйлчилгээ:

Азийн зах зээлийн тойм

Гэнэтийн тасалдал гарсан уу

Яаралтай үе та доорхи утсаар залгаж мэдээллээ илгээнэ үү.