Techpros MSP
Холбоо барих +976 94497979
Холбоо барих +976 94497979

Managed IT Services

Мэдээллийн технологийн удирдах үйлчилгээ

01

Remote Monitoring

Танай байгууллагын Windows, Mac, Linux төрлийн үйлдлийн системүүд бүхий компьютер болон серверүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах юм. Мөн түүнээс гадна сүлжээний төхөөрөмжүүдийг хянаснаар дэд бүтцийн хувьд аливаа асуудал гарахаас урьдчилан сэргийлэх болно.
01

Patch Management

Патч менежментийн асуудлыг орхигдуулснаар эмзэг байдлыг үүсгэж кибер халдлагад өртөх томоохон үүд хаалгыг нээж өгдөг. Бид танай байгууллагад ашиглаж систем болон програмуудын шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хариуцаж энэ асуудлыг шийдвэрлэнэ.
01

Remote Control

Танай компьютер, сервер, төхөөрөмжид асуудал гарах үед таны зөвшөөрлөөр нэвтэрч тухай бүрд нь засварлаж шийдвэрлэх юм. Мөн гарсан асуудлын дагуу хүсэлт илгээснээр манай мэргэжилтэнгүүд тантай холбогдож аль болох шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
01

Antivirus

Антивирусны програм нь таны компьютерт имэйл, вэб, зөөврийн диск, сүлжээ зэрэг олон сувгаар халдах зорилго бүхий хортой програм, вирусыг илрүүлэн зогсоож, цаашид тархах нөхцлийг хаах зорилготой. Тус програмыг байнга шинэчилж сайжруулж байхгүй бол хамгаалалт суларна гэсэн үг. Бид энэхүү шинэчлэлтийг тогтмол хийж хянах болно.
01

Backup

Бизнесийн үйл ажиллагаанд цахим шилжилт хүчтэй нэвтэрч байгаа өнөөгийн үед цахим мэдээлэл нь маш үнэ цэнэтэй актив болсон. Энэхүү үнэ цэнийг хадгалах, хамгаалах ажил нь мэдээлийн технологийн гол ажлуудын нэг юм. Бид таны чухал мэдээллийг клауд болон компанийн орчинд тогтмол нөөцөлж, тасралтгүй ажиллагааг хангах шийдлийг санал болгож байна.
01

Ticketing

Та асуудал гарсан даруйд хүсэлт үүсгэж илгээхэд манай тусламжийн төвийн ажилтан хариуцсан мэргэжилтэнд хуваарилснаар асуудлыг ачааллаас хамаарч аль болох шуурхай шийдвэрлэхийг зорино. Та өөрийн хүсэлтийг ямар шатанд явж байгаа хянах бүрэн боломжтой. Иймд хүсэлт бүр гээгдэхгүй шилэн байдлаар талуудын хяналтад байх юм.

Мэдээллийн технологийн өдөр тутмын хэвийн  үйл ажиллагааг хангах тусгайлсан мэдээллийн технологийн баг болон мэргэжилтэн байхгүй компаниудад зориулагдсан үйлчилгээ юм.
Дэлхий даяар тархсан цар тахлын нөлөөгөөр бүхий л ажил үйлчилгээ зогсож хүнд байдалд орсон цаг саяхан. Тэрхүү бэрхшээлийг мэдээллийн технологийн цаг хугацаа, орон зайг харгалзахгүй давуу талыг боломж болгон ашиглаж бүхий л салбарт амжилттай даван туулсан билээ. Үүнийг дагаад МТ мэргэжилтэнгүүдийн эрэлт нэмэгдэж, энэхүү эрэлт нь тухайн салбарын мэргэжилтэнгүүдийн ажил үйлчилгээний үнэлгээг өсгөсөн юм. Ингэснээр компаниудад энэ салбарын мэргэжилтэнгүүд хайж олох, одоо байгаа мэргэжилтэнгүүдээ тогтвор суурьшилтай ажиллуулах нь толгойны өвчин болж байна.
Бид энэ л орон зайг нөхөх зорилгоор "Мэдээллийн технологийн удирдах үйлчилгээ"-г технологийн шинэ арга хэрэгслүүдийг ашиглан нэвтрүүлж харилцагчдад санал болгож байна.
Энэ төрлийн үйлчилгээ урьд өмнө байгаагүй биш байсан, хийгээгүй биш хийж л байгаа. Гол нь уламжлалт аргаар буюу "Break/Fix" загварын үйлчилгээг үзүүлж байгаа. Бидний ашиглаж буй шинэ арга технологи нь байнгын хяналттай байлгаснаар BREAK буюу тасалдал үүсэхээс нь өмнө арга хэмжээ авч тасалдлыг аль болох бага хэмжээнд байлгах л зорилготой юм. Мэдээжээр гэнэтийн тасалдал гарах асуудал хэзээ ч оршиж л байна.

image

Үйлчилгээний боломжууд:

image

Түгээмэл асуултууд

Манай улсад өнөөдрийг хүртэл уламжлалт “break/fix” буюу “эвдрэхэд нь засах” аргыг ашиглан дийлэнх байгууллага ажилладаг. “Break/fix” гэдэг нь таны мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн асуудал гарсан үед л хариу үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм. Хэзээ юм эвдэрч зогсоно тэр үед л түүнийг засна гэсэн үг.

“Break/fix” загвар нь мэдээллийн технологийн асуудал хэдий их байх тусам төдий чинээ зардал, цаг хугацаа шаардагддаг. Таны асуудлын үндсэн шалтгааныг олж мэдэх нь үйлчилгээ үзүүлэгчийн ашиг сонирхол биш. Үнэн хэрэгтээ тэд дахин давтагдах асуудлыг үнэн зөв оношлох, шийдлийг танилцуулах туршлага, цаг хугацаагүй байдагтай ч холбоотой.

Текпрос ХХК нь үүний оронд сүүлийн үед дэлхий дахинд тренд болоод байгаа системийн болон хэрэглээний засвар үйлчилгээг тогтмол хийж, сар бүр тогтмол төлбөртэйгөөр 8/5 тусламжийн үйлчилгээг үзүүлэн таны мэдээллийн технологийн зардлыг багасгах, үйл ажиллагааны тасалдлыг бага байлгах боломжтой юм.

02. MSP үйлчилгээний ач холбогдол нь юу вэ?

Мэдээллийн технологийн удирдах үйлчилгээний давуу талаас дурдвал:
Хамгийн бага сул зогсолт
8/5 цагийн тусламж үйлчилгээ
Кибер аюулгүй байдлын дэвшилтэт хамгаалалтууд
Сүлжээний болон системийн байнгын хяналт
Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ
Тогтмол програм хангамжийн шинэчлэлтүүд
Өөр олон давуу талуудыг агуулсан байдаг.

Одоогоор яг энэ чиглэлээр дагнасан үйлчилгээ үзүүлэгч ховор байх шиг байна. Цаашид зах зээлийн шаардлагаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид төрөн гарах нь дамжиггүй. Гол нь танд ямар үйлчилгээ үгүйлэгдэж байна, ямар нь дутагдаж байгаа гэдгээ сайтар ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдаачнаас би ямар бараа авмаар байгаа гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй юм.
Мөн тухайн үйлчилгээ үзүүлэгчийн туршлага, чадвар юу юунаас чухал.

Үйлчилгээний үнэ ерөнхийдөө ямар багц сонгох, үйлчилгээнд хамаарагдах сервер, төхөөрөмж, компьютерын тоо хэмжээнээс хамаарч өөр байна. Өөрөө хэлбэл яг ижил үйлчилгээ сонгосон хэрэглэгчдийн үйлчилгээний сар бүрийн төлбөр нь өөр өөр байх боломжтой гэсэн үг юм.

Манай үйлчилгээ:

Азийн зах зээлийн тойм

Гэнэтийн тасалдал гарсан уу

Яаралтай үе та доорхи утсаар залгаж мэдээллээ илгээнэ үү.